🇲🇳 → 🇰🇷 Монголоос Солонгос руу

Хэлнээс эхлээд
амьдралд бэлэн
болтол — шат шатаар

Би Солонгос улстай амьдралаа холбоод багагүй хугацааг өнгөрөөсөн. Анх хэл сурч эхэлснээс авхуулаад, соёлын ялгаатай тулгарах, тэтгэлэгт бэлдэх гээд бүх шатыг өөрийн биеэр туулсан. Одоо энэ туршлагаа танд хамгийн дөт замаар дамжуулж байна.

🇰🇷

@learn_minea

Солонгост суралцаж, амьдарч, ажилласан туршлагаасаа Монгол хүний сэтгэлгээнд ойрхон гарын авлага, сургалт бүтээдэг.

🏁
1000 үгАхисан шатны гарын авлагаас эхэлсэн сурагчдын дундаж 1 сарын үр дүн: 450–500 суурь үгтэй болсон.
Солонгос соёлын "Яагаад?"

Гаднаас нь харахад сонирхолтой, дотор нь гүн ухаантай

Солонгосын соёл бол зөвхөн гаднаас нь харахад сонирхолтой төдийгүй, бүх үйлдлийнх нь цаана түүх, гүн ухаан, нийгмийн онцлог нуугдаж байдаг.

🙋

Яагаад анх уулзахдаа заавал "нас" асуудаг вэ?

Солонгос хэлэнд "хүндэтгэлийн хэл" маш чухал үүрэгтэй. Таны наснаас хамааран ярианы төгсгөл (нөхцөл)-өө сонгодог тул харилцаагаа зөв эхлүүлэхийн тулд нас асуудаг. Манайхаас ялгаатай нь энэ бол бүдүүлэг биш, харин харилцааны эхний алхам юм.

🥿

Яагаад заавал гутлаа тайлж гэрт ордог вэ?

Солонгосчууд эртнээс шалан дээрээ сууж хооллодог, шалан дээрээ унтдаг байсан тул шал нь тэдний хувьд "ор" ба "ширээ"-ний үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс хамгийн цэвэр байх ёстой хэсэг нь шал юм.

🍲

Яагаад хоолоо заавал "дундаа" тавьж хувааж иддэг вэ?

Энэ нь "уи" (бид) гэх хамт олонч сэтгэлгээ болон "жон" (jeong) буюу бие биедээ халуун дулаан сэтгэлээр хандах соёлоос үүдэлтэй. Хоолыг хуваалцаж идэх нь тухайн хүнийг гэр бүл, дотны найзын хэмжээнд хүлээн авч буйн илрэл.

Яагаад бүх зүйлд "пали-пали" (хурдан хурдан) гэж яардаг вэ?

1950-иад оны Солонгосын дайны дараа улс орноо маш богино хугацаанд сэргээн босгох шаардлага гарсан. "Хан мөрний гайхамшиг" гэгдэх эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд хүн бүр маш хурдтай ажиллах хэрэгтэй болсноос үүдсэн зан чанар.

🌊

Hallyu — Солонгосын давалгаа

Өмнөд Солонгос бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг, эртний түүх, уламжлалыг орчин үеийн технологи, соёлтой гайхалтай хослуулсан. K-pop, K-drama-аар дамжуулан "Солонгосын давалгаа" дэлхийгээр тархсаар байна.

🔥 Халуун мэдээ

Солонгосын сүүлийн үеийн мэдээ ба шинэ боломжууд

Виз, ажил, зардлын талаарх хамгийн шинэ, практик мэдээллүүд.

💻 IT оюутнуудад зориулсан "Fast Track"

2026 оны 1-р сараас эхлэн программ хангамжийн чиглэлээр төгсөгчдөд оршин суух эрх (F-төрлийн виз) олгох шалгуур маш ихээр хөнгөвчлөгдөнө.

💰 Оюутан хэрхэн зардлаа нөхөх вэ?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: 2025 онд цагийн доод хөлс 10,030 вон болж өссөн. Ажиллах цаг: D-2 (оюутан) визтэй хүүхдүүд хэлний түвшингээсээ хамаарч долоо хоногт 20–30 цаг хууль ёсоор ажиллах эрхтэй.

🚇 Climate Card (기후동행카드)

Сөүл хотод сард ердөө 5,000–65,000 воноор автобус, метро, унадаг дугуйг хязгааргүй ашиглах боломжтой. Оюутны төсвөөс сард дор хаяж 30,000–50,000 вон хэмнэх арга.

📱 Хэрэгтэй апп: Naver Map, Coupang

"Naver Map" (замаа олох), "Coupang" (хэрэгцээт зүйлсээ маргааш нь гэхэд үүдэндээ хүргүүлэх) зэргийг ашиглаж сурах нь таны Солонгос дахь амьдралыг 10 дахин хялбарчилна. Гадаад оюутан бүр заавал эрүүл мэндийн даатгалд хамрагддаг тул хямд үнээр өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой.

Бэлтгэл

Виз ба Солонгост амьдрахад хэрэгтэй бүх зүйл

Виз сунгах, эрүүл мэндийн даатгал, эмнэлэгт хандах — анх удаа явж буй хүнд ойлгомжгүй бүх зүйлийг нэг дороос.

E-9 — Ажлын виз (EPS)

EPS-TOPIK шалгалт тэнцсэний дараа авдаг, үйлдвэрийн ажилтны түгээмэл виз.

D-2 / D-4 — Оюутны виз

Их сургууль, хэлний сургуульд суралцах зорилготой виз. Долоо хоногт 20–30 цаг ажиллах эрхтэй.

F — Мэргэжлийн/оршин суух виз

2026 оноос IT чиглэлийн төгсөгчдөд зориулсан "Fast Track" хөнгөвчлөл эхэлнэ.

C-3 / B-2 — Аялал

Богино хугацааны аялал, уулзалтын зориулалттай виз.

Үндэсний эрүүл мэндийн даатгал (NHIS)

Гадаад оюутан бүр заавал даатгалд хамрагддаг тул дэлхийд тэргүүлэх эмнэлгийн үйлчилгээг хямд үнээр авах эрхтэй.

Эмнэлэгт хэрхэн хандах вэ

병원 vs 응급실 ялгаа, цаг захиалах, орчуулгын апп ашиглах зөвлөмж.

Яаралтай тусламж 119

Яаралтай үед хэрэглэх дугаар, хэлц үг.

Эмийн сан (약국)

Жортой/жоргүй эм авах, нийтлэг эмийн монгол-солонгос нэршил.

Метро ашиглах — Climate Card

Сард 5,000–65,000 воноор хязгааргүй метро/автобус/дугуй ашиглана.

Такси дуудах

Kakao Taxi апп, хаяг хэлэх өгүүлбэрүүд.

Naver Map & Coupang апп

Зам олох, хэрэгцээт зүйлээ маргааш нь хүлээн авах — амьдралыг хялбарчлах 2 гол апп.

Түрээсийн орон сууц

Wolse/Jeonse ялгаа, гэрээ гарын үсэг зурахад анхаарах зүйлс.

🎓 Тэтгэлэг

GKS Тэтгэлэг: Таны мөрөөдлийн эхлэл

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг (GKS) нь дэлхийн шилдэг боловсролыг үнэ төлбөргүй эзэмших алтан боломж. Гэвч жил бүр олон зуун залуус материал бүрдүүлэлтийн жижиг алдаа, мэдээлэл дутуугаас болж энэ боломжоос хоцордог.

Тавигдах үндсэн шаардлага

Иргэншил: Өөрөө болон эцэг эх нь хоёулаа Монгол улсын иргэн байх.
Нас: Бакалавр — 25 хүрээгүй; Магистр/Доктор — 40 хүрээгүй.
Дүн (GPA): Сүүлийн сургуулийн дүн 80%-иас дээш, эсвэл ангийн эхний 20%.
Хэл: TOPIK эсвэл IELTS/TOEFL заавал биш ч байвал маш том давуу тал.

Тэтгэлгийн хоёр зам

Элчин сайдын яамны зам: Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд өргөдөл өгнө, 3 хүртэлх сургууль сонгож болно (3 шат: Элчин → NIIED → Их сургууль).
Их сургуулийн зам: Ганц их сургуульд шуудангаар илгээнэ (2 шат: Их сургууль → NIIED). Хоёуланд нь зэрэг өгч болохгүй.

Бэлтгэх хугацаа: өргөдөл зарлагдахаас 6–12 сарын өмнө

Бакалаврын хөтөлбөр (GKS-U) жил бүрийн 9-р сарын дундуур зарлагддаг.

1. Сургууль сонгох

  • University Information файлыг судлах
  • Сонирхсон чиглэлээрээ сургуулиудыг харьцуулах

2. Хэлний шалгалт

  • TOPIK эсвэл IELTS/TOEFL авах
  • Зунаас өмнө оноогоо бэлэн болгох

3. Баримт бичиг

  • Personal Statement, Study Plan
  • Апостиль, орчуулга, нотариат баталгаажуулалт

4. Зөвлөмж

  • Багшдаа урьдчилж хэлж бэлдүүлэх
  • Recommendation Letter битүүмжилсэн байдлаар авах
100%Тэтгэлэгт хөтөлбөр
6–12 сарБэлтгэх хугацаа
2Замын сонголт
30+Тэтгэлэгт хөтөлбөрийн бодит зааварчилгаа

💡 Lifehack: TOPIK бол "алтан түлхүүр" — TOPIK 3-аас дээш оноотой байх нь таныг бусдаас 2 дахин илүү давуу талтай болгоно. Мөн сайн дурын ажил хийсэн оюутныг Солонгосчууд маш өндрөөр үнэлдэг.

Мэдлэгээс боломж руу

Гарын авлага, номнууд

Өөрийн сурсан мэдсэн бүхнээ эмхэтгэн, Монгол хүний сэтгэлгээнд ойрхон тайлбарласан бүтээлүүд.

1 үг цээжлээд
3 УТГА СУР
Audio QR · Hanja

Олон утгат үг — 50 үгийн интерактив цахим ном

Нэг үгний цаана нуугдсан 2–4 өөр далд утгыг ханзын түүхэн тайлбар, зохиогчийн амьд дуудлагатай нээж өгнө.

10,000₮12,000₮
Анхан суралцагчдын
90% АЛДДАГ
PDF · Дүрэм

은/는 vs 이/가 — Ялгааг мэдэрч сурах ном

Хамгийн олон сурагчийн "толгойны өвчин" болдог нөхцлийг жишээ өгүүлбэр дээр тулгуурлан тайлбарласан.

9,000₮10,000₮
TOPIK 5 ТАКТИК
50+ ОНОО
PDF · TOPIK

TOPIK шалгалтын 5 тактик

Цаг хэмнэх алтан дүрэм, унших хэсгийн нууц түлхүүр, бичгийн хэсгийн бэлэн загварууд.

10,000₮15,000₮
ХАНЗНЫ АРГА
ОЙЛГОХ
PDF · Ахисан

Ханзны аргаар Солонгос үг цээжлэх

Дээд түвшний унших хэсэгт гардаг ханз үгсийг цээжлэхгүйгээр "ойлгож" сурах арга барил.

15,000₮22,000₮
Гүнзгийрүүлэх

Сургалтын хөтөлбөрүүд

"Зөвхөн хэл сурах биш, Солонгост амжилттай амьдрах бодит чадварыг эндээс олж авна."

80%Суралцагчид TOPIK оноогоо ахиулсан
30+Тэтгэлэгт хөтөлбөрийн бодит зааварчилгаа
3Түвшин: Анхан · Дунд · Ахисан
Бичлэгэн

"Шинэ эхлэл" — Анхан шат

Хангыль, суурь дүрэм (은/는, 이/가, цаг), өдөр тутмын анхны харилцаа. Үр дүн: уншиж бичиж сурах, анхан шатны TOPIK суурьтай болно.

Zoom

"Чөлөөт харилцаа" — Дунд шат

Холбоос нөхцөл, хүндэтгэлийн/энгийн ярианы хэлбэр, сонсох дадлага (кино, нэвтрүүлэг). Үр дүн: TOPIK I-д өндөр оноо авах чадвартай болно.

Zoom + Бичлэгэн

"Мэргэжилтэн" — Ахисан шат

TOPIK II бэлтгэл (унших/сонсох/эссе), нийгэм-эдийн засгийн үгийн сан, албан ёсны илтгэл. Үр дүн: TOPIK 4–6 түвшин, их сургууль/компанид өрсөлдөх чадвартай болно.

Ярианы
КУРС
Zoom · 1:1/Групп

Ярианы курс

Shadowing, mock уулзалт, дуудлага засах.

Орчуулгын
КУРС
Бичлэгэн

Орчуулгын курс

Баримт бичиг, албан ёсны орчуулгын дадлага.

K-DRAMA
ангиар
Бичлэгэн

K-drama ангиар сурах

Дуртай киногоороо жинхэнэ хэллэг сурах — сегмент тус бүр 1 анги.

GKS/Тэтгэлэг
БЭЛТГЭЛ
Zoom · 1:1

Тэтгэлэгт бэлдэх

Personal Statement, Study Plan засах, ярилцлагад бэлдэх.

☕ Хамгийн хямд эхлэл

Кофений үнийн багцууд

Солонгос хэл сурах нь зөвхөн хичээл биш — таны ирээдүйн хүсэл мөрөөдөл, дуртай дуу, дуртай киноныхоо баатартай хамт мэдрэх боломж юм. Хамгийн хямд зардлаар суурь мэдлэгээ батжуулаарай.

☕ Американо

4,900₮
  • 50 харилцан ярианы үг + жишээ өгүүлбэр
  • Хэвлэх боломжтой PDF
  • Шууд татаж авах боломжтой

🥛 Латте

9,900₮
  • Анхан шатны 50 үндсэн дүрэм
  • Жишээ өгүүлбэр, үгийн хамт
  • Өөрөө бие даан сурах заавар

🍰 Сэт — VIP

19,900₮
  • Үгс + Дүрэм + Ярианы хичээл цогцоор
  • 24/7 асуулт асуух эрх
  • Хамгийн их value бүхий багц
Багц захиалах →
1:1 Зөвлөгөө

Онлайн уулзалт товлох

Zoom/Google Meet-ээр нэг удаагийн бүлгийн уулзалтаар таны сонирхсон бүх асуултад хариулж, чиглүүлэг өгнө.

Даваа

10:00
14:00
18:00

Мягмар

10:00
15:00
19:00

Лхагва

11:00
16:00
20:00

Пүрэв

10:00
14:00
18:00

Баасан

11:00
15:00
19:00

Бямба

12:00
16:00

Ням

💳
Төлбөр: 10,000₮ (нэг удаагийн, ганцаарчилсан зөвлөгөө). Дансаар шилжүүлж, гүйлгээний утга дээр утасны дугаараа заавал бичнэ — 24 цагийн дотор бид тантай холбогдож цагийг баталгаажуулна.
Ганцаарчилсан зөвлөгөө авах →
Сэтгэгдэл

Сурагчид маань юу гэж хэлдэг вэ

★★★★★

"1 сарын дотор 450 гаруй үг тогтоож чадсан — карт хэлбэрийн систем үнэхээр ажилладаг юм байна."

Б. Ганжид
EPS-TOPIK бэлдэгч
★★★★★

"은/는, 이/가-г хэзээ ч ялгаж чаддаггүй байсан, энэ номноос эцэст нь ойлгосон."

Э. Болормаа
Дунд шатны сурагч
★★★★★

"Кофены багцаас эхэлж, дараа нь GKS зөвлөгөөнд бүртгүүлсэн. Материал бэлдэхэд маш их тус болсон."

Д. Төмөрбаатар
GKS тэтгэлэгт бэлдэгч
Холбоо барих

Асуулт байвал бидэнтэй холбогдоорой

Сургалт, багц, тэтгэлэг эсвэл Солонгос руу явах төлөвлөгөөний талаар асуух бүх зүйлээ бичээрэй — бид 24 цагийн дотор хариулна.

Instagram

@learn_minea

Төлбөр

Дансаар шилжүүлэх + гүйлгээний утга дээр утасны дугаараа бичнэ.